Үхлээсээ өмнө таны мэдвэл зохих зүйл бол...Та диваажинд очих уу?
Үгүй юу?...Энэ бол таны ойлгох хэрэгтэй зүйл юм.

Бурхан бол бүх зүйл,тэр дундаа бүх хүн төрөлхтний Бүтээгч юм.

Эрдэмтэд хэлэхдээ бүх зүйл нэг дор “Их тэсрэлт”-ээр гэнэтхэн бий болсон гэж тайлбарладаг. Харин “Библид бичсэн байдаг”

“Хамгийн эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.
Эхлэл 1:1

Цаг хугацаа хөврөлийн хирээр олон түүхчид Библийг дэлхийн түүхийн хамгийн найдвартай эх сурвалж гэж итгэж байна. Бүх хүмүүсийн амь агаад амьдралын талаар мэдээлж, зааварчилдаг нь Бурханы үнэн юм.

Энэ нь бүх зүйл Түүнийх...Диваажин хүртэл түүнийх.

Диваажин бол Бурханы гэр юм. Энэ нь түүнийх...мөн Тэр бол төгс нэгэн...бөгөөд, Диваажин бол төгөлдөр юм.Тэнд зөвхөн Бурханы сайн сайхан болоод цэвэр ариун хайр нь оршин буй.

Харин тэрхүү төгс байдал нь бидэнд асуудлыг дагуулдаг... Бидний нүгэлээс болоод. Энэ бол бидний өвлөж авсан зүйл юм. Бид нүгэлтэй хамт төрсөн.

“Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй.”
Ром 3:23

10Энэ нь ингэж бичигджээ: “Зөвт хүн алга, ганц ч алга.”
Ром 3:10

Нүгэл гэдэг нь Бурханы сайн сайханд харшлах аливаа бодол, үйлдэл юм. Энэ нь их таагүй сонсогдох байх... гэхдээ… надад сайн мэдээ байна.

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно.”
Иохан 3:16

Бурханд хүлээн зөвшөөрөгдөж, диваажинд хүрэх нь...чиний сайн үйлсийнх биш…эсвэл сайн зан үйлийн талаарх таны тодорхойлолтоос үл хамаарнa. Чи өөрийнхөөрөө диваажинд очиж чадахгүй.

Харин Диваажин бол Бурханы биднийг хайрлах хайраас ирэх хариу нэхээгүй бэлэг юм.

"Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”
Ром 6:23

Бурханы мөнх амьдралын бэлэг...зөвхөн үүнийг хүлээн авсан үед л биелдэг. Тиймээс, хэрвээ чи диваажинд очно гэдгээ мэдэхийг хүсвэл... Бурханы өршөөл хийгээд түүний зөвшөөрлийн бэлгийг хүлээн авах ёстой юм.

“Харин өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгөв.”
Иохан 1:12

12Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.13 Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.
1 Иохан 5:12-13

25Би бол амилалт ба амь мөн. Амьд бөгөөд надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув.
Иохан 11:25

Хэрэв диваажин зүрх сэтгэлийн чинь хүсэл бол...мөн дараах залбирал таны шийдвэрийг илэрхийлж байвал...яг одоо залбирч, ХРИСТИЙГ хүлээн авна уу!



Хүндэт Бурхан минь… Би таны эсрэг нүгэл үйлдсэнээ мэдэж байна.
Намайг уучлаач.
Би таны цорын ганц Хүү Есүсийг миний гэм нүглийн төлөө үхсэн гэдэгт
итгэж яг одоо түүнийг өөрийн Аврагчаар хүлээн авч байна.
Миний нүглийг уучилж, шинэ амьдралыг надад өгсөн танд баярлалаа.
Би энэхүү залбирлыг Есүсийн ариун нэр дээр залбирч байна, Амен!



“Гэвч үүнээс хойш Хүний хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно гэжээ”
Лук 22:69

3Хэрэв би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. Миний явах газарт хэрхэн очих замыг та нар мэднэ гэж айлдав.
Иохан 14:3-4

8Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.
Ефес 2:8-9

Бурхан өөрийн үгийг сахих болно...нүглийг чинь өршөөж...чамд мөнх амьдралыг өгнө...мөн диваажин дахь амьдралыг танд өгнө.


Тийм, Би залбирсан.
Үгүй, Надад дахиад асуулт байна.